“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2024 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
2024 оны хагас жилийн цэвэр ашгаас 70.1 хувийг буюу 3,697,783,200.00 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
“Инновэйшн Инвестмент" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/14 тоот тогтоолоор компанийн 2024 оны хагас жилийн цэвэр ашгаас 70.1 хувийг буюу 3,697,783,200.00 /гурван тэрбум зургаан зуун ерэн долоон сая долоон зуун наян гурав мянга хоёр зуу/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаанд 20 /хорин/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ