"ХӨСӨГ ТРЕЙД" ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

"ТЭСО фүүдс парк" ХХК нь "Хөсөг трейд" ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.
"ТЭСО фүүдс парк" ХХК нь 2026 оны 11-р сарын 18-ны өдөр “Хөсөг трейд" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 28.23 хувийг /83,496 ширхэг/ худалдан авч, холбогдох этгээдтэй хамтран хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу "Хөсөг трейд" ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.
Санал гаргагчийн компанид эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээ | 83,496 ширхэг буюу 28.23 хувь |
|---|---|
Санал гаргаж буй этгээд | "ТЭСО Фүүдс парк" ХХК |
Санал болгож буй үнэ | 48,200 төгрөг |
Худалдан авах тоо ширхэг | 212,297 ширхэг |
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа | 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр |
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа | 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал |
Арилжаа хийгдэх өдөр | 2026 оны 12 сарын 28-ны өдөр |
Хувьцаа худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа | 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр |
Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани | "Апекс капитал ҮЦК" ХХК |
Санал хүлээн авах хаяг | УБ хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, олимп-4, Нью Хоризонс тауэр, 901 тоот. |
И-мэйл хаяг | |
Дэлгэрэнгүй мэдээллийг | 75107500, 99227313 утсаар авна уу |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ