Үйл явдал
"ГЕРМЕС ЦЕНТР" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
2023-02-17
"Гермес центр” ХК 2023 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн дотор ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.
"Гермес центр" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар 2022 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 7.50 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгохоор шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ