MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-НИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-02-22

"ГЕРМЕС ЦЕНТР" ХК нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 4 төгрөг 39 мөнгөөр тогтоолоо.

"ГЕРМЕС ЦЕНТР" ХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолын дагуу Компанийн 2015 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас хуваарилагдсан нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 4 төгрөг 39 мөнгөөр тогтоолоо. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөр тасалбар болгожээ.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ