MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ГУТАЛ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-17

Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №21/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1,427 /нэг мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт "Гутал" ХК-ийн байранд олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ