MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГУТАЛ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2018-02-28

2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 1,270 төгрөг буюу нийт 2.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

"Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 1,270 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ