MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ГУТАЛ" ХК-ИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-07-08

“Гутал” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд буй хувьцааг нэг бүрийг 12,100 төгрөгөөр худалдан авах санал гаргаж байна.

“Гутал” ХК-ий 44,2 хувийг эзэмшигч / Б.Батбаяр, Б.Батбилэг, Б.Батхишиг, Б.Баттөр/ нэгдмэл сонирхолтой этгээдүүд Компанийн тухай хуулийн 57,1, ”Үнэт цаасны зах зээлийн тухай хууль“-ийн 22.1.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-ын дагуу нэгдмэл сонирхолгүй бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй 902,739 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 12,100 төгрөгөөр худалдан авах санал гаргаж байна.

Саналын хүчинтэй хугацаа: 2015.08.02-өдрийг дуустал

Хувьцааг худалдан авч төлбөр хийх өдөр: 2015.08.03

Худалдан авах саналын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хаягаар танилцана уу.

Хаяг: “Гендекс ” ХХК, УБ, СБД, 5-р хороо, 5-р хороолол, 401 тоот
Цахим хаяг: tuguldur@gendex.mn
Утас: 99103042, 99008777

Арилжаа, хяналтын алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ