MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГУРИЛ ТЭЖЭЭЛ БУЛГАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-11-20

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт зарлан хуралдуулахаар боллоо.

“Гурил тэжээл булган” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.12.25-ны өдрийн 11:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.12.05-ны өдөр

Хуралдах газар: ХУД, 15-р хороо Чингисийн өргөн чөлөө, "Бэрэн групп" ХХК-ийн хурлын зааланд

Хурлаар хэлэлцэх асуудал: “Гурил тэжээл булган” ХК-ийн өмчлөлийн 000097126 тоот гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-0405000525 дугаарт бүртгэгдсэн, Булган аймгийн Булган сумын 5-р багт байршилтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Б. Сарангэрэл /РД: ЧВ64042201/-ийн өмчлөлд шилжүүлэх тухай

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд ХУД-ийн 15-р хороо, “"Бэрэн групп" ХХК-ийн байранд ирэх эсхүл харилцдаг брокерын компаниас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хурал зохион байгуулах коммис: 88035353

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ