Үйл явдал
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ж.ЦОГТБАЯР ТОМИЛОГДЛОО
2024-01-02
Тэрээр 2023 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн юм.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх зарчмын дагуу өнөөдөр /2024-01-02/ Төлөөлөн удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Цогтбаярыг томиллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ