MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ГРАНД СИСТЕМС" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2024-07-02

Тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжааг LOT үсгэн кодтойгоор эхлүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/2401 тоот албан бичгийн дагуу “Гранд системс” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа LOT үсгэн кодтойгоор эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ