Үйл явдал
"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА
2024-06-27
“Говь” ХК-ийн 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдлаа.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн "Таван Богд Холдингс" ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" хувьцаат компанийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.60 хувийг худалдан авах санал гаргасан.
“Говь” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер саналыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдсан байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ