MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ГОВЬ" ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-04

Нийт 1500 ажилчдадаа "Хувьцаагаар урамшуулах хөтөлбөр" хэрэгжүүлэхээр боллоо.

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү, стратеги төлөвлөлт хариуцсан захирал Б. Өнөболд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар 2021 оны 8 дугаар сарын 03-ний өдөр цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • COVID-19 цар тахлын хөл хорио цээрийн нөлөөллөөр дэлхийн аялал жуулчлалын урсгал хумигдсантай холбоотойгоор хагас жилийн байдлаар дотоод борлуулалтын орлого 7 хувиар буурч 17.4 тэрбум төгрөг болсон.

  • Нийт борлуулсан бүтээгдэхүүний өртөг 21.8 тэрбум төгрөг болсноор татварын дараа 19.7 тэрбумын алдагдалтай ажилласан байна.

  • Нийт 1500 ажилчдадаа "Хувьцаагаар урамшуулах хөтөлбөр" хэрэгжүүлэхээр тус хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 6-р сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр зохион байгууллаа.

  • Хэрэглэгчдэд хоёр талт пальтог илүү сонголттой болгох зорилгоор жин хөнгөрүүлсэн драп шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн байна.

Тайлангийн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ