MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГОЛОМТ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК ОНООСОН НЭРЭЭ ӨӨРЧИЛЛӨӨ

2017-01-05

“Голомт секьюритиз ҮЦК” ХХК-ийн оноосон нэрийг “Голомт капитал ҮЦК” ХХК болгон өөрчлөлт орууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 330 тоот тушаалаар “Голомт секьюритиз ҮЦК” ХХК-ийн оноосон нэрийг “Голомт капитал ҮЦК” ХХК болгон өөрчлөлт оруулсан байна.

СЗХ-ны даргын тушаал, “Голомт капитал ҮЦК” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн МХБ-ийн гишүүний бүртгэлд өөрчлөлт оруулж, “Голомт капитал ҮЦК” ХХК болгон бүртгэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ