MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС ХК ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР АЖИЛЧДЫН ТҮР ОРОН СУУЦ БАРИХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2013-09-05

Глобал Монголиа Холдингс ХК Олон улсын шинэ нисэх онгоцны буудал дээр ажилчдын түр орон сууц барих гэрээг амжилттай байгууллаа

Глобал Монголиа Холдингс (MSE: HML) ХК нь 2016 онд Хөшигтийн хөндийд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй шинэ нисэх онгоцны буудал барих төсөл дээр ажилчдын түр орон сууц барихаар хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Эхний ээлжийн ажлыг 2013 оны 11 сард хүлээлгэн өгөх бөгөөд, цаашид 2016 он хүртэл 4 жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон байна.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ