MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2013-02-08

“Глобал монголиа холдинг” ХК-ийн оноосон нэрийг “Глобал монголиа холдингс” болгож, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 50.3, 57 дахь заалт, “Глобал монголиа холдинг” ХК-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Глобал монголиа холдинг” ХК-ийн оноосон нэрийг “Глобал монголиа холдингс” болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

“Глобал монголиа холдингс” ХК-ийн тухай

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чин Ван Чагдаржавын гудамж, Махаяана төв, 2 давхарт

Утас: 976-11-325441, Факс: 976-11-325441

Захирлын нэр: Паг Чан Сү

МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-09-19

Хувьцааны төрөл: Энгийн

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ