MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2018 ОНЫ 2-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ

2018-09-03

Тайлант хугацаанд нийт гишүүн үнэт цаасны компаниудын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

2018 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д нэг үнэт цаасны компани гишүүнээр элссэнээр гишүүн компанийн тоо 59-д хүрээд байна.

Нийт гишүүн компаниудын 2018 оны хагас жилийн санхүүгийн үзүүлэлтийг дүгнэхэд 24 компани ашигтай, 22 компани алдагдалтай ажилласан бол 10 компани үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд компаниудын тайлант хугацааны нийт цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2,5 тэрбум төгрөгөөр, эздийн өмч 6,9 тэрбум төгрөгөөр, эргэлтийн бус хөрөнгө 4,7 тэрбум төгрөгөөр, нийт хөрөнгө 5,2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Санхүүгийн тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ