Үйл явдал
ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2017 ОНЫ 4-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ НИЙТЛЭГДЛЭЭ
2018-03-22
Гишүүн үнэт цаасны компаниудын санхүүгийн тайланг нэгтгэн танилцуулж байна.
2017 оны санхүүгийн жилд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн нийт 58 гишүүн үнэт цаасны компаниудаас 21 нь ашигтай ажиллаж, 28 нь алдагдалтай ажилласан үзүүлэлттэй байна. Ашигтай ажилласан тус 21 компанийн тайлант үеийн цэвэр ашгийн нийт хэмжээ 3.05 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.04 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон бөгөөд цэвэр ашгийн үзүүлэлтээрээ “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК 1.2 тэрбум, “Би Ди Сек ҮЦК” ХК 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж тэргүүллээ.
Санхүүгийн тайлангийн нэгтгэлийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ