MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГЭРЭЛТ АССЭЙМООР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2024-09-19

МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Гэрэлт ассэймоор капитал ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа.

Ийнхүү МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ