MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-05

Ногдол ашиг авах эрхтэй нэгийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

“Газар шим" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №002/007/2024131-002 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 80%-ийг буюу 5,607,169,808 /таван тэрбум зургаан зуун долоон сая нэг зуун жаран есөн мянга найман зуун найман/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 4.68 /дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ