MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05

Тус компанийн борлуулалтын цэвэр орлого 12 хувиар өсч, 20.19 тэрбумд хүрснээр 3.15 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I-р ангилалд бүртгэлтэй “ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК-ийн Маркетингийн албаны дарга Д.Маргад, Санхүүгийн албаны дарга М.Хурцбилэг нар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • Борлуулалтын цэвэр орлого 12 хувиар өсч, 20.19 тэрбумд хүрснээр 3.15 тэрбумын цэвэр ашигтай ажиллаа.

  • Борлуулалтын системийн шинэчлэл хийснээр харилцагчийн тоо 4718-аас 5555-д хүрч 17.7 хувиар өслөө.

  • Борлуулсан бүтээгдэхүүний тоо ширхэг 7.7хувь, Үйлдвэрлэлийн хүчин чадлын сайжруулалт хийснээр Үйлдвэрлэлийн тоо ширхэг 14.4 хувь өслөө

  • Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт хувь, шинээр ашиглалтад оруулах агуулахын барилгын гүйцэтгэл хувьд хүрлээ

  • Цэвэр ашгийн 41хувь буюу 3,1 тэрбум төгрөгийг ногдол ашиг олгов.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулж, 2024 оны Санхүү, үйл ажиллагааны тайлан, 2025 оны ТУЗ-ийн төсвийг танилцуулан батлууллаа.

  • ISO 22000, ISO 9001, ISO GMP олон улсын стандартуудын давтан баталгаажуулалтыг амжилттай хийлээ.

  • Шинээр шинээр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд амжилттай нэвтрүүллээ.

Та бүхэн “ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХК-ийн 2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company#event