MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ГАН ХЭРЛЭН” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ

2017-04-24

“Ган хэрлэн” ХК-ийн нэгж хувьцааг 3,650 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна

“Ган хэрлэн” ХК-ийн хяналтын багцыг хамтран эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох Д.Шинэбаяр, Ц.Шинэзориг, Т.Батчимэг, Ц.Шинэбаяр, Ш.Билгүүн нар нь "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авахсанал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журмын"-ын 3.1 заасны дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 7,865 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 3,650 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ: 3650 /гурван мянга зургаан зуун тавин/ төгрөг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2017 оны 4 сарын 20-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2017 оны 5 сарын 20-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2017 оны 5 сарын 22-ны өдөр

Хаяг:" Монсек ҮЦК" ХХК, Утас: 70153090

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ