MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 260 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/330 тоот тушаалаар "Фьючер тек инновэйшн" хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн 1000 (нэг мянга) төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 (хоёр зуун сая) ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ