MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ФРОНТИЕР ҮЦК" ХХК-ИЙН АНДЕРРАЙТЕРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2017-03-29

"Фронтиер ҮЦК" ХХК-ийн андеррайтерын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгосон байна.

Монголын хөрөнгийн биржийн гишүүн "Фронтиер ҮЦК" ХХК нь брокер, дилер, андеррайтерын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 3 сарын 10-ны өдрийн 47 тоот тогтоолоор андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Өнөөдрийн байдлаар Үнэт цаас гаргагчдыг Хөрөнгийн зах зээлд зуучлах чиг үүрэг бүхий андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 24 компани МХБ-д гишүүнчлэлтэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ