MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭТТ БОНД"-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2021-11-16

"ЭТТ Бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/3955 тоот тушаалаар "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн шинээр гаргасан "ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс MSE:ETTM-BD-12/11/24-C0022-10 үсгэн кодтойгоор эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ