MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭТТ БОНД"-ЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2022-04-22

"ЭТТ бонд"-ын эргэлтэд гаргаагүй төгрөгийн өрийн хэрэгслийн хүүнд өөрчлөлт орлоо

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 146 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/39 тушаалын дагуу "Эрдэнэс-Тавантолгой" хаалттай хувьцаат компанийн өрийн хэрэгслийн хөтөлбөрийн хүрээнд гаргаж буй "Эрдэнэс-Тавантолгой бонд"-ын эргэлтэд гаргаагүй төгрөгийн өрийн хэрэгслийн хүүг "хүү олгох өдөр мөрдөгдөж буй Монголбанкнаас зарласан бодлогын хүү + 4 хувь хүртэл" байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Үнэт цаасны танилцуулгад орсон өөрчлөлтийг эндээс үзнэ үү.