Үйл явдал
“ЭРЭЭНЦАВ” БОЛОН "УЛААНСАН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ СЭРГЭЭН БҮРТГЭЛЭЭ
2022-09-12
“Эрээнцав” болон "Улаансан" ХК-ийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд сэргээн бүртгэхээр шийдвэрлэлээ.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09-р сарын 12-ны өдрийн A/99 тоот тушаалаар “Эрээнцав” хувьцаат компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 99,720 ширхэг үнэт цаас болон "Улаансан" хувьцаат компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 62,177 ширхэг үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд сэргээн бүртгэлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ