MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ЭРДЭНЭТ ЗАНДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-11-28

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт зарлан хуралдуулахаар боллоо.

“Эрдэнэт зандан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.12.12-ны өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.11.27-ны өдөр

Хуралдах газар: Орхон аймаг, Говил баг, Эрдэнэт Зандах ХК-ийн үйлдвэрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудал:

1. "Эрдэнэт Зандан" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгож, Төлөөлөн удирдах зөвлөлийг шинээр байгуулах тухай;

2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын, Цалин урамшууллын, Нэр дэвшүүлэх хороодыг байгуулах тухай; ТУЗ-ийн дэргэдэх хороодод гишүүдийг томилох тухай;

3. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх гүйцэтгэх удирдлагын дүгнэлт бүхий тайлан;

4. Компанийг өөрчлөн байгуулах төсөл;

5. Хараат бус үнэлгээний байгууллагаар хийлгэсэн компанийн бизнесийн үнэлгээ;

6. Нэгж хувьцааг эргүүлэн авах үнэ;

7. "Эрдэнэт зандан" ХК-ийн дүрмийн төсөл;

8. Компанийг өөрчлөн байгуулахтай холбогдсон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журам.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99011106

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ