MSE
Бусад мэдээ

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ИЙН МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ҮНЭ 18.75%-ИАР ӨСЛӨӨ

2026-11-17

2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн 520 тонн, 44%-с багагүй молибдены агуулгатай баяжмал амжилттай арилжаалагдлаа.

Арилжааны үр дүнд тонн тутмын үнэ 28,267.07 ам.доллараас 33,567.07 ам.долларт хүрч, 18.75%-иар өсөж хаагдсан бөгөөд дуудах үе нийт 23 минут үргэлжиллээ.

Энэхүү арилжаа нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин, зах зээлийн бодит үнэлгээ бүрдүүлэж байна.

Дэлгэрэнгүй: www.comex.mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ИЙН МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ҮНЭ 18.75%-ИАР ӨСЛӨӨ · Монголын Хөрөнгийн Бирж