MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРДЭНЭТ СУВАРГА" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2023-01-19

"Эрдэнэт суварга” ХК 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

"Эрдэнэт суварга” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ