MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЭРДЭНЭТ ХОТОД ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-23

Өдөрлөгийн үеэр нийт 4000 гаруй иргэн, ААН-үүдэд биечлэн зөвөлгөө мэдээлэл өгч, нэгдсэн сургалтанд хамруулсан бөгөөд цаашид зүүн бүсийн аймгуудад нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” ээлжит орон нутгийн арга хэмжээг "Эрдэнэс тавантолгой" ХК болон үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг тухайн аймгийг хариуцсан "БиДиСек ҮЦК" ХК-ийн мэдээллийн сангаас шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 4,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь дараагийн нээлттэй өдөрлөг арга хэмжээг зүүн аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ