MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН "ЭТТ-БОНД"-ЫН 4 ДҮГЭЭР ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2023-10-25

СЗХ-ны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 150 тоот албан шаардлагын дагуу "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан нээлттэй арилжсан "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэж, тус бондын арилжааг зогсоох зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороон (СЗХ)-д хүргүүлсэн байна.

Иймд СЗХ-ны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 150 тоот албан шаардлагын дагуу "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ