"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Эхний үе шатанд 600 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бондыг дараах нөхцөлөөр нийтэд санал болгон арилжаалахаар төлөвлөж байна.
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүн бүхий төгрөг болон ам.доллар хосолсон бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 600 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бондыг дараах нөхцөлөөр нийтэд санал болгон арилжаалахаар төлөвлөж байна.
Бондын үндсэн нөхцөл:
Төрөл | Үнийн дүн | Тоо ширхэг | Нэрлэсэн үнэ | Хүү /купон/ | Бондын хугацаа |
Төгрөгийн бонд | ₮120,000,000,000 | 1,200,000 | ₮100,000 | 10 хувь | 24 сар |
Ам.долларын бонд | $168,421,052 | 1,684,210 | $100 | 6.8 хувь | 24 сар |
Анхдагч зах зээлийн арилжааны арга
Арилжааны арга | Санал болгох бондын | Дуудаж эхлэх өгөөж | Ханшийн өөрчлөлтийн хязгаар /Tick size/ | ||
Төрөл | Тоо ширхэг | Нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хэмжээ | |||
Захиалгын бүртгэлийн арга | Төгрөгийн бонд | 350,000 | 20,000 ширхэг хүртэл | 10 хувь | 0.05 |
Ам. долларын бонд | 300,000 | 10,000 ширхэг хүртэл | 6.8 хувь | ||
Дуудлага арилжаа | Төгрөгийн бонд | 850,000 | 10,000 ширхэгээс доошгүй | 10 хувь | |
Ам. долларын бонд | 1,384,210 | 5,000 ширхэгээс доошгүй | 6.8 хувь | ||
Захиалга бүртгэх хугацаа
Арилжааны арга | 2021.03.30 | 2021.03.31 | 2021.04.01 | 2021.04.02 |
Захиалга бүртгэлийн арга | 10:00-17:00 /төгрөг, ам.доллар/ | 10:00-17:00 /төгрөг, ам.доллар/ | 10:00-17:00 /төгрөг, ам.доллар/ | 10:00-17:00 /төгрөг, ам.доллар/ |
Үнэ хаялцуулах дуудлага арилжаа | 10:00-12:00 /Төгрөгийн бонд/; 13:00-15:00 /Ам.долларын бонд/ |
Андеррайтер болон үнэт цаас гаргагч нь бондын 2, 3 дахь үе шатанд санал болгох анхдагч зах зээлийн нөхцөл, хуваарийг “Үнэт цаасны танилцуулга”-д тусгаснаар тухай бүр Монголын хөрөнгийн биржтэй зөвшилцөн тодорхойлж мэдээллийг нийтэд танилцуулна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ