MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2021-01-14

"Эрдэнэс сольюшинс" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг СЗХ-ноос зөвшөөрсөн тул тус компанийн арилжааг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.

СЗХ-ны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн нэгж хувьцааг 10 хувааж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот албан шаардлагын дагуу тус компанийн арилжааг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ