Үйл явдал
"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ
2021-01-27
"Эрдэнэс сольюшинc" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сэргээлээ.
"Эрдэнэс сольюшин" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх тухай Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан шаардлагын дагуу үнэт цаасны арилжааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сэргээлээ.
Тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан үнэт цаасны арилжааг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр зогсоогоод байсан билээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ