MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН ТУЗ-ИЙН 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2022-08-04

ТУЗ-ийн гишүүний охиныг АНУ-д суралцах хугацаанд сургалтын нийт зардлыг компанийн хөрөнгөөр санхүүжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болголоо.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Эрдэнэс сольюшинс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар тус компанийн ТУЗ-ийн гишүүний охиныг АНУ-д суралцах хугацаанд сургалтын нийт зардлыг компанийн хөрөнгөөр зээлээр санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Монголын хөрөнгийн биржийн зүгээс энэхүү үйлдийг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн ноцтой зөрчил хэмээн үзэж, “Эрдэнэс сольюшинс” ХК-ийн ТУЗ-д мэдэгдэл хүргүүлсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн ТУЗ хуралдаж, дээрх шийдвэрийг хүчингүй болголоо.

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тогтоолыг үзэх бол энд дарна уу.

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн хурлын тогтоолыг үзэх бол энд дарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ