MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК -ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-12-17

Төлөөлөн удирдах зөвлөлөөс 10,077,100 ширхэг буюу нийт гаргасан хувьцааны 6 хувьтай тэнцэх энгийн хувьцааг нэмж гаргахаар шийдвэр гаргасан байна.

"Эрдэнэс сольюшинс" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11/2021 тоот тогтоолоор 10,077,100 ширхэг буюу нийт гаргасан хувьцааны 6 хувьтай тэнцэх энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд санал болгон худалдахаар болсон байна. Олон нийтэд санал болгосон хувьцааны захиалга санал болгосон хувьцааны дүнгээс давсан тохиолдолд 5,536,868 ширхэг хувьцааг нэмж гаргана.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ