MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЭРДЭНЭ ЗАМ ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2013-07-31

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 105 тоот тушаалаар “Эрдэнэ зам” ХК-ийн 48,142,163 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 213 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 58, 59.1 дүгээр заалт, “Эрдэнэ зам” ХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтыг тус тус үндэслэн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 105 тоот тушаалаар “Эрдэнэ зам” ХК-ийн нийт гаргасан 48,142,163 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ