MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ ХӨНДИЙ АЛТНЫ ДҮҮРГИЙН ХАЙГУУЛ БОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-06-30

"Эрдэнэ Ресурс" компани тус бүр нь 0.3 ам.долларын үнэ бүхий 20 сая ширхэг үнэт цаасыг хаалттай хүрээнд борлуулж, нийт 6 сая ам.долларын санхүүжилт татан тѳвлѳрүүлэхээр төлөвлөж байна.

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (ERDN) ХК нэг бүр нь 0.3 ам.долларын үнэ бүхий 20,000,000 ширхэг үнэт цаасны нэгжийг хаалттай хүрээнд борлуулж, нийт 6,000,000 ам.долларын санхүүжилт татан тѳвлѳрүүлэхээр төлөвлөж байна.

Хаалттай хүрээнд татан төвлөрүүлэх энэхүү санхүүжилтийг Улаан болон Хар Морь талбайд хайгуулын өрөмдлөг хийх, Баян Хөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж, хөгжүүлэхэд зарцуулахаа тус компанийн зүгээс мэдэгдэж байна.

Мөн энэхүү хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг Торонтогийн Хөрөнгийн Бирж болон бусад зохицуулах байгууллагын зөвшөөрлийг авснаар 2022 оны 7-р сарын 22-ны өдөр хаах бөгөөд нэмж гаргах үнэт цаас нь санхүүжилт хаагдсанаас хойш 4 сар, 1 хоногийн хугацаанд арилжихгүй байх нѳхцѳлтэй болно.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ