MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ ЭЦСИЙН ТЭЗҮ БОЛОН АНХАН ШАТНЫ ИНЖЕНЕРИЙН ЗАГВАРЧЛАЛЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2020-01-15

Баян Хѳндий ил уурхай болон түүнтэй холбоотой дэд бүтцийг байгуулахад шаардлагатай 100 га газрыг Шинэжинст сумын газар зохион байгуулалтын тѳлѳвлѳгөөнд оруулж, батлуулсан байна.

2019 оны 12 сараас Эрдэнэ Ресурс нь тусгай зѳвшѳѳрлүүд авах, тѳслийн санхүүжилт болон уурхайн дэд бүтцийг барих ТУЗ-ийн шийдвэр гаргахад шаардлагатай судалгаанууд болох эцсийн ТЭЗҮ (“BFS”), анхан шатны инженерийн загварчлал (“FEED”)-ын судалгаануудыг боловсруулж эхлээд байна. Эцсийн ТЭЗҮ нь National Instrument 43-101 эрдсийн тѳслийн тайлагналын стандартын дагуу боловсруулагдах бѳгѳѳд ТЭЗҮ-д уурхайн загварчлал, боловсруулах үйлдвэр болон холбогдох дэд бүтцийн анхан шатны инженерийн загварчлал, гидрогеологийн судалгаа, хаягдлын удирдлагын нарийвчилсан тѳлѳвлѳгѳѳ болон эдийн засгийн загварчлал зэрэг багтах бөгөөд 2020 оны дундуур танилцуулахаар тѳлѳвлѳж байна

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ