MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧДОД ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2018-05-30

Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн үнэт цаасны танилцуулах үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн, анхны давхар бүртгэлтэй компани болох Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн (TSX:ERD) нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан үнэт цаасны танилцуулга хийлээ. Тус компани нь нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4,000,000 ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр МХБ-ээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд төвлөрүүлсэн хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үндсэн андеррайтераар "Би Ди Сек ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Голомт капитал ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд олон нийтэд зориулсан танилцуулга арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл хүлээн авна.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ