MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК ХӨНДИЙ АЛТНЫ ДҮҮРЭГТ НӨӨЦ БҮХИЙ ШИНЭ БҮСҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ

2022-09-13

Хайгуулын үр дүнд нөөцийн хэмжээ 2022 оны зорилтот түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК нь Хөндий Алтны Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрийн үр дүнгээ танилцууллаа. Хайгуулын хөтөлбөрийн хүрээнд тус компани нь алтны нөөцийг нэмэгдүүлэх хэд хэдэн шинэ бүсийг тодорхойлж чадсан байна.

"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн тухайд, энэ онд алтны нөөцөө 2 сая унц хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд хайгуулын үр дүнд шинэ бүсүүдийг амжилттай тодорхойлж, 2022 оны эцэст нөөцийн хэмжээ зорилтот түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Хайгуулын хөтөлбөрийн үр дүнг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ