"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 365,801,958 ширхэг энгийн хувьцааны 6 ширхгийг 1 ширхэг хувьцаа болгон нэгтгэхдээ бутархай хувьцааг хамгийн ойр тэгш тоонд тэнцүүлэн, нэмж гаргах үнэт цаасны тоо 61,063,549 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаар тушаал болон "Монголын хөрөнгийн бирж"-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/347 дугаар тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо.
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 365,801,958 ширхэг энгийн хувьцааны 6 ширхгийг 1 ширхэг хувьцаа болгон нэгтгэхдээ бутархай хувьцааг хамгийн ойр тэгш тоонд тэнцүүлэн, нэмж гаргах үнэт цаасны тоо 61,063,549 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ