MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2025-08-26

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар албан шаардлагын дагуу 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хугацаанд "Эрдэнэ ресурс Девелопмент корпорейшн"-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоолоо.

"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/328 дугаар тушаалаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар албан шаардлагын дагуу 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хугацаанд бирж нь "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company#event