MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2025-09-09

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 124 тоот шаардлагад үндэслэн тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс (2025.09.09) нээлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар албан шаардлагын дагуу Монголын хөрөнгийн бирж нь 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоосон.

"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 124 тоот шаардлагад үндэслэн тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс (2025.09.09) нээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company#event