MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ

2020-08-13

Хаалттай хүрээнд стратегийн хѳрѳнгѳ оруулалт бүхий $20 сая кан.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Хѳндий Алтны Дүүргийн ѳндѳр агуулга бүхий нѳѳцийг нэмэгдүүлэх, саяхан танилцуулсан нарийвчилсан ТЭЗҮ-ийн үр дүнгүүдийг үргэлжлүүлэн Баян Хѳндийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхэд зарцуулахаар хаалттай хүрээнд стратегийн хѳрѳнгѳ оруулалт бүхий $20 сая кан.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

2020 оны 7 сарын 23-нд танилцуулсан хаалттай хѳрѳнгѳ оруулалтын хүрээнд тус бүрийг $0.45 кан.доллараар үнэлсэн 33,333,333 нэгж захиалгын баримтыг Канад улсын томоохон хөрөнгө оруулагч ноён Эрик Спроттын эзэмшдэг 2176423 Ontario Ltd хуулийн этгээд худалдан авч, түүнтэй зэрэгцэн тус бүрийг $0.45 кан.доллараар үнэлсэн 11,111,108 ширхэг үнэт цаасны нэгжийг амжилттай арилжаалж хөрөнгө оруулалтыг хаасан байна.

Мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ