MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2018 ОНЫ 3-Р УЛИРЛЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НИЙТЭЛЛЭЭ

2018-11-16

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" нь санхүү, үйл ажиллагааны 3-р улирлын тайлангаа компанийн цахим хуудас болон Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна.

Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD | MSE:ERDN) нь санхүү, үйл ажиллагааны 3-р улирлын тайлангаа компанийн цахим хуудас болон Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна.

Тайлант хугацаанд тус компани нь дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг эхлүүлсэн;

  • Хѳндий алтны тѳслийн NI 43-101 стандартын эрдсийн нѳѳцийн тайланг тайлагнаж, бүртгүүлсэн;

  • Баян Хѳндий болон Алтан Нарын орд газарт ашиглалтын тусгай зѳвшѳѳрөл авахаар өргөдөл гаргахад бэлтгэж, холбогдох техникийн судалгаануудыг эхлүүлсэн;

  • Баян Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайд орших Алтан Сум, Хойд Хѳндий талбайд 7 хэтийн тѳлѳвт бүсийг шалгах 3,452 метрийн 25 ѳрмийн судалгааг хийсэн;

  • Монгол улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа зарласан тусгай зѳвшѳѳрөл олгох сонгон шалгаруулалтад 11 сарын 14-нд оролцохоор хүсэлт гаргаж, бүртгүүлсэн;

  • Компанийн хайгуулын зардал 2017 оны мѳн үеэс 42%-иар, захиргаа, удирдлагын зардал 17%-иар, цэвэр алдагдал 14.7 хувиар тус тус буурсан.

Тайлангийн Монгол хэл дээрх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Тайлангийн Англи хэл дээрх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ