MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЭРЧИМ БОНД"- ЫН АРИЛЖАА ЯВАГДАЖ ДУУСЛАА

2015-08-21

“Эрчим бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаагаар 500 сая төгрөгийн үнэ бүхий 50,000 ширхэг бонд арилжигдлаа.

"Эрчим инженеринг" ХХК-ийн гаргаж буй “Эрчим бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаанд 236,194 ширхэг худалдан авах захиалга бүртгэгдэж, захиалгын хуваарилалтын дагуу 500 сая төгрөгийн үнэ бүхий 50,000 ширхэг бонд арилжигдлаа.

Арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов. Үүнд:

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

Голомт Секюритиз

27,776

2

Тэнгэр Капитал

13,393

3

БиДиСек

6,610

4

Стандарт Инвестмент

2,006

5

ТиДиБи Капитал

97

6

Гаүли

81

7

Дэлгэрхангай секюритиз

22

8

Монсек

15

Нийт

50,000

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ