"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ
Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот тушаалын дагуу “Эм жи эл акуа” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлээ.
Үнэт цаасны нэр: "Эм жи эл акуа" ХК
Үнэт цаасны үсгэн код: MGLA
Үнэт цаасны төрөл: Энгийн хувьцаа
Нийт эргэлтэд гаргасан энгийн хувьцааны тоо ширхэг: 240,000,000 ширхэг
Нийтэд санал болгох эзэмшлийн хувь: 26.73%
Анхдагч зах зээлд санал болгох үнэ: 174 төгрөг
Нэмж гаргах хувьцааны тоо ширхэг: 87,555,616
Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо ширхэг: 327,555,616
Стратегийн хөрөнгө оруулагчдад: 80% хүртэл буюу 70,044,492 ширхэг хүртэл
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад: 20% ба түүнээс дээш буюу 17,511,124 ба түүнээс дээш ширхэг
Татан төвлөрүүлэх дүн: 15,234,677,184 төгрөг
“Эм жи эл акуа” ХХК-ийн хувьцааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Инвескор капитал ҮЦК" ХХК ажиллаж байна.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ