MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17

Тус компани IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,116,812,809 төгрөгийг түүхий эд, материал (ТЭМ) худалдан авахад зарцуулсан бөгөөд уг зардлыг 2024 онд бүрэн санхүүжүүлж дуусгасан байна.

“Эм Жи Эл Акуа” ХК IPO хийж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн 2025 оны гуравдугаар улирлын байдлаарх зарцуулалтын тайлангаа ирүүллээ.

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийг дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарцуулахаар төлөвлөн, 2024 оны 5-р сарын 31-ний өдөр IPO-оор татан төвлөрүүлсэн 15,234,677,184 төгрөгийг өөрийн банкны дансанд хүлээн авсан байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд:

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдлаар хийгдсэн байна.

Түүхий эд, материалын худалдан авалт:
IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,116,812,809 төгрөгийг түүхий эд, материал (ТЭМ) худалдан авахад зарцуулсан бөгөөд уг зардлыг 2024 онд бүрэн санхүүжүүлж дуусгасан.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдан авалт:

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр том савлагаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугам худалдан авахад 4,500,000,000 төгрөг, трансформатор худалдан авахад 550,000,000 төгрөг тус тус зарцуулсан.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эхний багц болох цэвэршүүлэх (филтер) шугамыг 2025 оны 5 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын 23-ны хооронд суурилуулсан. Үйлдвэрийн зуны оргил ачааллын үе дууссаны дараагаар үлдсэн тоног төхөөрөмжийг 2025 оны 11 сард бүрэн суурилуулж дуусгахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company