MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ЭФ СИ ИКС ҮЦК” ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2022-12-08

МХБ-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 31 тоот тогтоолоор "Эф Си Икс ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн гишүүнчлэлээс хаслаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 600 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Эф Си Икс ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа. Ийнхүү МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ